Өнөөдрийн онч үгс

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос зохион байгуулж буй “Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал” сэдэвт ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордны “Их эзэн Чингис хаан” танхимд өнөөдөр /2026.06.15/ эхэллээ. Ерөнхий хяналтын сонсголд тус Байнгын хорооны гишүүд болох Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Батжаргал, Х.Булгантуяа, Л.Мөнхбаясгалан, Ч.Номин, Д.Үүрийнтуяа, Т.Аубакир, Ж.Батсуурь, П.Ганзориг, Б.Мөнхсоёл, Г.Тэмүүлэн, Р.Батболд, Х.Болормаа, Х.Ганхуяг, Н.Наранбаатар, Д.Цогтбаатар нар ирснээр 54.2 хувийн ирцтэйгээр 10 цаг 25 минутад эхэлсэн. Сонсголыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал даргалсан.

Сонсгол даргалагч гишүүдийн ирц, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан сонсголын дэг, журмыг танилцуулав.

Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа өнөөдрийн сонсголын гол ач холбогдол нь мэдээлэл сонсох, цуглуулах, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэдэх эрхийг хангаж, саналыг сонсож, шийдвэр гаргах түвшинд нэгдсэн нэг ойлголттой болох, төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах асуудлаар Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад чиглэл өгөхөд чиглэжээ.

Хоёр өдөр үргэлжлэх уг сонсголд Улсын Их Хурлын гишүүдээс гадна ажиглагчаар оролцохоор 1 иргэн, төрийн болон төрийн бус төрийн байгууллагын төлөөлөл 72, иргэдийн төлөөлөл 19 нийт 92 хүн оролцов.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно.” гэж заасны дагуу Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон парламентын цахим сувгаар шууд дамжуулахын зэрэгцээ хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй байлаа.

Сонсголын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан “Нийслэлийн төсвийн уялдаа, санхүүжилтийн эх үүсвэр хууль тогтоомжид нийцсэн эсэх болон анхаарах асуудлууд” сэдвээр танилцуулга хийв. 

Нийслэл Улаанбаатар хотын төсвийн алдагдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж, нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж байгаа аж. Нийслэлийн төсвийн алдагдал 2024 оноос огцом өсөж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал эзлэх хувь 2024 онд 29.5, 2025 онд 68.1, 2026 оны төлөвлөгөөгөөр 2.4 их наяд төгрөгт хүрч байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцлоод энэхүү зардлын өсөлт нь нэгдсэн төсвийн алдагдалд нөлөөлж байгаа учраас цаашдаа төсвийн зардлыг нийслэл дээр хянах тогтолцоог Төсвийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын хуульд тодорхой тусгах нь зүйтэй гэв. Учир нь байдал ийн үргэлжилбэл төсвийн алдагдлаа барихын тулд нийслэлийн зардал, санхүүжилтийг хязгаарлах байдал руу орно гэдгийг З.Мэндсайхан сайд онцолж байлаа.

Дараа нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн төсөв 2024-2026 он” сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, сүүлийн гурван жилийн төсвийн бүрдүүлэлт, зарцуулалт, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн томоохон төсөл, арга хэмжээ, үнэт цаас, түүний зарцуулалт, эргэн төлөлтийн талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Таны мөрөөдөл ирээдүйн тань үндэс суурийг тавих болно.

М. Боздаг

 

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо үргэлжлэн орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна. Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус дулаан байна.